Ахмад дайчин орон сууцтай боллоо
Өвөрхангай аймаг энэ оныг “Ахмадаа дээдлэх жил болгон зарлаж ахмад дайчинд хүндэтгэл үзүүлснээс гадна гэр орон зайлшгүй шаардлагатайд нь орон сууцтай болгохоор төлөвлөж байна.
Мэдээллийн алба

Улс орныхоо төлөө залуу халуун насаа зориулж явсан ахмад дайчин өөрийн гэсэн орон сууцтай болсон мэдээг МҮОНРТ-ийн “Монголын Мэдээ” сувгийн Өвөрхангай аймаг дахь сурвалжлагч Сугар ирүүллээ.
Өвөрхангай аймаг энэ оныг “Ахмадаа дээдлэх жил болгон зарлаж ахмад дайчинд хүндэтгэл үзүүлснээс гадна гэр орон зайлшгүй шаардлагатайд нь орон сууцтай болгохоор төлөвлөж байна.
97 настай М.Цэдэндорж Өвөрхангай аймгийн Хайрхан-Дулаан сумын харъяат. Тэрбээр багийн дарга, ухуулагчаас эхлээд чөлөөлөх дайнд оролцож эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалахын төлөө амь хайргүй тэмцэж явсны зэрэгцээ орон нутгийн төр, захиргааны байгууллагад 48 жил хөдөлмөрлөж, улс, эх орон, аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж байв.
Аймгийн засаг даргын энэ оны арваннэгдүгээр захирамжаар “Ахмадаа дээдлэх жил”-ийн ажлын хугацаанд хийж хэрэгжүүлэх хоёр зорилт, 27 арга хэмжээг төлөвлөн баталсан байна.


















