Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ахмад дайчин Ц.Лувсандоржид хүндэтгэл үзүүллээ

Халх голын байлдааны түүхт ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан ахмад дайчин Ц.Лувсандоржид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хүндэтгэл үзүүлллээ. Ц.Лувсандорж гуай өдгөө 94 насыг зооглож байгаа бөгөөд 1939 оны Халхын голын байлдаанд оролцож, эх орныхоо эрх чөлөө тусга

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахмад дайчин Ц.Лувсандоржид хүндэтгэл үзүүллээ
Ахмад дайчин Ц.Лувсандоржид хүндэтгэл үзүүллээ. Зураг: МҮОНРТ

Халх голын байлдааны түүхт ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан ахмад дайчин Ц.Лувсандоржид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хүндэтгэл үзүүлллээ. Ц.Лувсандорж гуай өдгөө 94 насыг зооглож байгаа бөгөөд 1939 оны Халхын голын байлдаанд оролцож, эх орныхоо эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж явсан байна. Түүний энэхүү гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Д.Сүхбаатарын одонгоор шагнажээ.

Түлхүүр үг:Ахмад дайчин Ц.Лувсандоржид хүндэтгэл үзүүллээ
Хуваалцах