Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ахмад дайчин Я.Алтангэрэлд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны болон Чөлөөлөх дайны ялалтын ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахмад дайчин Я.Алтангэрэлд хүндэтгэл үзүүллээ
Ахмад дайчин Я.Алтангэрэлд хүндэтгэл үзүүллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны болон Чөлөөлөх дайны ялалтын ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа болсон Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ой энэ онд тохиож байна.

Чөлөөлөх дайны ялалтын ач холбогдол, ахмад дайчдын эх орныхоо төлөө байгуулсан түүхэн гавьяаг алдаршуулах зорилгоор Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойг аймаг, нийслэл, төрийн цэргийн байгууллагууд хамтран тэмдэглэж байна.

Энэхүү ажлын хүрээнд өдгөө зуу насалж, зургаадаа таягаа тулж буй ахмад дайчин Я.Алтангэрэлийг Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Л.Батжаргал, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат, Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Цэргийн штабын дарга, хурандаа Д,Төмөрбаатар болон хэлтсийн дарга нар хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн 1.000.000 /нэг сая/ төгрөгийн мөнгөн дэмжлэгийг гардууллаа.

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн ЗДТГ

Хуваалцах