Ахмад дайчинд мөнгөн тусламж үзүүллээ
Харин өнөөдөр ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ удахгүй тохиох гэж буй сар шинийн баярыг угтан Ч.Базар, Г.Халтар, Т.Батсуурь нарын зургаан ахмад дайчинд 35 сая төгрөгийн Батламж гардууллаа.
Мэдээллийн алба

Ахмад дайчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр “Дайнд оролцсон ахмад настнуудын талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2008 онд гарч, 2009-2011 онд 1627 ахмад дайчныг орон сууцтай болгосон.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш орон сууцны дэмжлэгт хамрагдаагүй хоцорсон ахмад дайчдад нэг удаагийн мөнгөн тусламж болох 35 сая төгрөгийг олгож эхэлсэн билээ. 2013 онд 30 ахмад дайчинд тусламж үзүүлэх болж, нэг тэрбум 50 сая төгрөг улсын төсөвт суулгасан бөгөөд тавдугаар сарын 9-нд Чөлөөлөх дайны 68 жилийн ойг тохиолдуулан 21, Улсын баяр наадмаар 4 ахмад дайчинд нэг удаагийн мөнгөн тусламж үзүүлээд байна. Харин өнөөдөр ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ удахгүй тохиох гэж буй сар шинийн баярыг угтан Ч.Базар, Г.Халтар, Т.Батсуурь нарын зургаан ахмад дайчинд 35 сая төгрөгийн Батламж гардууллаа.


















