Ахмад гаальчдыг хүлээн авч уулзлаа
Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Гаалийн байгууллагын удирдлагууд ахмад гаальчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Мэдээллийн алба

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Гаалийн байгууллагын удирдлагууд ахмад гаальчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд 50 гаруй ахмад гаальчид хүрэлцэн ирсэн бөгөөд ГЕГ-ын дэд дарга Н.Энхцогт, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Даваасүрэн нар байгууллагынхаа өнөөгийн зорилго зорилт, хийж бүтээсэн ололт амжилтаа танилцуулан ахмадынхаа санал хүсэлтийг сонсож, халуун дотно яриа өрнүүлжээ.
Эл өдрийг тохиолдуулан нийт ахмадууддаа гарын бэлэг, дурсгалын зүйлийг гардуулан тэднийхээ үнэтэй сургаалийг цаашид ч хүндэтгэн сонсож, санал зөвлөмжийг нь үйл ажиллагаандаа тусгаж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.


















