Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ахмад гүйгч Б.Болдбаатар 800 км зам туулан Архангай аймагт иржээ

Тэрбээр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өдөрт 42-50км зам туулж байгаа юм байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахмад гүйгч Б.Болдбаатар 800 км зам туулан Архангай аймагт иржээ
Ахмад гүйгч Б.Болдбаатар 800 км зам туулан Архангай аймагт иржээ. Зураг: МҮОНРТ

Иргэдийг гүйлтээр хичээллэн тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг өөрийн биеэр үлгэрлэн Говь-Алтай аймгийн Алтай хотоос хоёр дахь жилдээ Улаанбаатарыг зорин гүйж буй ахмад гүйгч Б.Болдбаатар 15 хоногийн хугацаанд Ганцын даваа, Загастайн даваа, Солонготын даваа, Цагаан давааг буюу 800 км зам туулан Архангай аймагт иржээ.

Тэрбээр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өдөрт 42-50км зам туулж байгаа юм байна. Б.Болдбаатар өнөөдөр өглөөний байдлаар Архангай аймгийн Хотонт сум руу гүйж байна.

Хуваалцах