Ахмад хилчид гэртэй боллоо
ХХЕГ-т ирсэн өргөдөл гомдлыг хянан хэлэлцэж ахмад хилчин Т.Намбар, Б.Баянмөнх нарын амьдралын аргагүй байдлыг харгалзан үзэж, тус бүр дөрвөн ханатай гэр олголоо.
Мэдээллийн алба

ХХЕГ-т ирсэн өргөдөл гомдлыг хянан хэлэлцэж ахмад хилчин Т.Намбар, Б.Баянмөнх нарын амьдралын аргагүй байдлыг харгалзан үзэж, тус бүр дөрвөн ханатай гэр олголоо. Хил хамгаалах байгууллагад насаараа ажилласан эдгээр ахмад шинэ оны босгон дээр өргөө гэртэй боллоо.
ХХЕГ-ын хангалт эрхэлсэн дэд дарга, хурандаа Ч.Сайнтөр “Гал голомт нь үргэлж бадарч, ажил үйлс нь дэлгэрч, эрүүл энх яваарай” хэмээн хүсэн ерөөж гэрийг нь хүлээлгэн өгсөн юм. Ахмад хилчин Т.Намбар гуай Багануур дүүрэгт хүүхдийндээ амьдарч, бэлтгэл ахлах ахлагч Б.Баянмөнх нь байр түрээслэн амьдарч байжээ.


















