Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Ахмад хуульчдын про боно клуб” байгууллаа

Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны Удирдах зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хурлаар тус хорооны дэргэд “Ахмад хуульчдын про боно клуб”-ыг байгуулахаар шийдвэрлэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ахмад хуульчдын про боно клуб” байгууллаа
“Ахмад хуульчдын про боно клуб” байгууллаа. Зураг: МҮОНРТ

Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны Удирдах зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хурлаар тус хорооны дэргэд “Ахмад хуульчдын про боно клуб”-ыг байгуулахаар шийдвэрлэлээ.

Энэхүү клубт шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллаж байгаад тэтгэвэртэй гарсан ахмад хуульчид гишүүнээр элсэн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа явуулах юм. Тодруулбал, клубийн гишүүн ахмад хуульчид нь эхний ээлжид хууль зүйн сургуулиудын практик сургалтын төвийн оюутнуудтай хамтран иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч ажиллахаар төлөвлөжээ.

Хуваалцах