“Ахмад Марвел” киноны найруулагч солигдлоо
шинэ ангид найруулагч солигдож магадгүй гэсэн таамаглал хөвөрч байсан юм.
Мэдээллийн алба

“Ахмад Марвел 2” киноны найруулагчаар “Candyman” киног найруулсан Ниа ДаКоста сонгогдсон хэмээн “Дисней” кино компани мэдээллээ. Тус киноны өмнөх ангийг Анна Боден, Райан Флек нар хамтран найруулсан бөгөөд шинэ ангид найруулагч солигдож магадгүй гэсэн таамаглал хөвөрч байсан юм. Учир нь “Марвел” кино компани өнгөрсөн хугацаанд “Ахмад Марвел”-аас гадна “Thor”, “Төмөр хүн”, “Ахмад Америк” зэрэг цуврал киноны найруулагчийг шинээр сонгож байв.
Найруулагч Ниа ДаКостагийн хувьд “Little Woods” киног бие даан найруулсны дараа олон хүн түүний бүтээлд онц сайн гэсэн үнэлгээ өгсөн. Мөн “Get Out”, “Us” зэрэг киноны зохиолыг бичиж, найруулсан Жордан Пил өөрийн “Candyman” кино төслийнхөө найруулагчаар ажиллах саналыг Ниа ДаКоста тавьсан байдаг.


















