Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Ахмад настан-хэрэглэгч” өдөрлөг зохион байгуулав

“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Ахмад настан-хэрэглэгч” аяныг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс зохион байгуулж байна. Аяны хүрээнд Нийслэлээс ахмад настанд зориулсан эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үй

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ахмад настан-хэрэглэгч” өдөрлөг зохион байгуулав
“Ахмад настан-хэрэглэгч” өдөрлөг зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Ахмад настан-хэрэглэгч” аяныг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс зохион байгуулж байна. Аяны хүрээнд Нийслэлээс ахмад настанд зориулсан эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр олон ажил төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг нь өнөөдөр зохион байгуулж буй “Ахмад настан-хэрэглэгч” өдөрлөг юм.

Өдөрлөгт дүүргүүдээс 50 ахмад настан оролцож байгаа бөгөөд өдөрлөгийн үеэр худалдааны салбарт дэвшилтэт технологи, шинэлэг үйлчилгээ нэвтрүүлж буй И-март хайпермаркетийн үйл ажиллагаатай ахмадуудыг танилцуулж, ахмад настанд дараалалгүй үйлчлэх, угтаж үйлчлэх, хөтчөөр үйлчлэх үйлчилгээг үзүүлэх юм байна.

Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Монголын Бүтээмжийн төвтэй хамтран 2019 оны 10 дугаар сард ахмад настанд дараалалгүй үйлчлэх “Үйлчилгээний соёл-Ахмадад” сургалт, үзүүлэх сургуулийг томоохон сүлжээ дэлгүүрүүдийг түшиглэн зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хуваалцах