Ахмад настны асрамжийн төвийн шинэ барилга ашиглалтад орлоо
Тус асрамжийн төв 24 ахмад настан, асруулагчид үйлчлэх хүчин чадалтай. Одоогийн байдлаар найман ажилтан, 20 асруулагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс Дорнод аймгийн 17, Сүхбаатар аймгийн нэг, Хэнтий аймгийн хоёр асруулагч үйлчлүүлж байгаа аж.
Мэдээллийн алба

Зүүн бүсийн ахмад настны асрамжийн төвийн шинэ барилга ашиглалтад орж, өнөөдөр үйл ажиллагаагаа эхлүүллээ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа Дорнод аймаг дахь Зүүн бүсийн ахмад настны асрамжийн төв 1990 оны долоодугаар сард 12 хүний орон тоо, зургаан асруулагчтай байгуулагдсан. Тус төвийн өмнөх барилга 1945 онд баригдсан бөгөөд барилгын насжилт дууссан учир мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр цаашид ашиглах, үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлж зогсоосон юм. Харин 2017 онд Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн санаачилгаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам шинэ барилгын асуудлыг шийдвэрлэж “Ган-Октеадр” компани барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн.