Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ахмад прокурор Ц.Дамдинг урьж, уулзалт зохион байгуулжээ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 1994-2001 онд тус дүүргийн прокуророор ажиллаж байсан ахмад прокурор Ц.Дамдинг урьж дурсамж, уулзалтыг зохион байгуулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахмад прокурор Ц.Дамдинг урьж, уулзалт зохион байгуулжээ
Ахмад прокурор Ц.Дамдинг урьж, уулзалт зохион байгуулжээ. Зураг: МҮОНРТ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 1994-2001 онд тус дүүргийн прокуророор ажиллаж байсан ахмад прокурор Ц.Дамдинг урьж дурсамж, уулзалтыг зохион байгуулжээ.

Прокурор Ц.Дамдин нь Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар болон Улс төрийн товчоо, Ерөнхийлөгчийн тамгын газар ажиллаж байсан тухайгаа мөн прокурорын байгууллагад ажиллаж байсан он жилүүүдийнхээ талаар сонирхолтой яриа өрнүүлсэн байна. Мөн тэрээр прокурор, ажилтнуудад мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн өөрийгөө хөгжүүлж, прокурорын нэр төрийг өндөрт өргөж, ёс зүйн хэм хэмжээг сахин хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй, хүндэтгэлтэй хандаж, хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах талаар зөвлөгөө өгч харилцан ярилцжээ.

Энэ үеэр Дүүргийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Отгонбаяр прокурор Ц.Дамдинд хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйл гардуулж, цаашдын ажил үйлст нь амжилт хүссэн байна.

Хуваалцах