Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ахмад шатарчид, шатрын зүтгэлтнүүд түүхээ хуваалцлаа

МҮОНРТ-ийн "MNB Спорт" сувгийн "Монголын спортын түүх" нэвтрүүлэгт шатрын ахмад зүтгэлтнүүд оролцлоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахмад шатарчид, шатрын зүтгэлтнүүд түүхээ хуваалцлаа
Ахмад шатарчид, шатрын зүтгэлтнүүд түүхээ хуваалцлаа. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийн "MNB Спорт" сувгийн "Монголын спортын түүх" нэвтрүүлэгт шатрын ахмад зүтгэлтнүүд оролцлоо. Тус нэвтрүүлэгт Монгол Улсын шатрын анхны гавьяат тамирчин Л.Мягмарсүрэн, гавьяат дасгалжуулагч Ж.Лхагва, МШХ-ны хүндэт ерөнхийлөгч, гавьяат багш Д.Ламжав, Монгол Улсын анхны эмэгтэй олон улсын мастер, гавьяат багш С.Хандсүрэн, ФИДЕ мастер, ахмад шатарчдын дэлхийн аварга П.Бүжинлхам, ФИДЕ мастер шатрын олимпиадын дөрвөн удаагийн оролцогч Ч.Хүрэлбаатар, Шатрын бодлого зохиомжийн Олон улсын хэмжээний мастер Л.Тогоохүү, МШХ-ны дэд ерөнхийлөгч, техникийн ухааны доктор Ц.Цогбаяр нар оролцлоо.

Ахмад шатарчид, шатрын зүтгэлтнүүд оролцсон “Монголын спортын түүх” нэвтрүүлэг энэ сарын 26-н пүрэв гарагт 21:20 цагаас үзэгчдэд хүрнэ.

Хуваалцах