Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ахмад цаначдын улсын аваргад ХЗЦК, АЦК-ын багууд амжилттай оролцов

Агаарын цэргийн командлалын нэрэмжит Зэвсэгт хүчний аварга шалгаруулах Цэрэгжлийн спортын өвлийн 2 төрөлт, ЦСЦ-ын өвлийн олон төрөлтийн үргэлжлэл болж өчигдөр Ахмад цаначдын улсын аварга шалгаруулах тэмцээн Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид амжилттай явагдаж өндөрлөлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахмад цаначдын улсын аваргад ХЗЦК, АЦК-ын багууд амжилттай оролцов
Ахмад цаначдын улсын аваргад ХЗЦК, АЦК-ын багууд амжилттай оролцов. Зураг: МҮОНРТ

Агаарын цэргийн командлалын нэрэмжит Зэвсэгт хүчний аварга шалгаруулах Цэрэгжлийн спортын өвлийн 2 төрөлт, ЦСЦ-ын өвлийн олон төрөлтийн үргэлжлэл болж өчигдөр Ахмад цаначдын улсын аварга шалгаруулах тэмцээн Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд 8 багийн 64 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс тэргүүн байрт “Цасан зам” цанын холбоо, дэд байрт Хуурай замын цэргийн командлалын баг, гутгаар байрт Агаарын цэргийн командлалын баг тамирчид орсон байна. Хуурай замын цэргийн командлалын багт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 326, 119, 017 дугаар ангиудын ахмад цаначин тамирчид хамтран оролцжээ гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.

Хуваалцах