Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ахмадууд 10 хоног хөнгөлөлттэй үнээр сувилуулах эрхтэй

Ахмад настнуудын амралт сувилалд хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулах хугацааг 10 хоног болгож Засгийн газраас сунгасан. Өнөөдрийн байдлаар Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн харьяа амралт сувиллын газар 16 аймагт ажиллаж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахмадууд 10 хоног хөнгөлөлттэй үнээр сувилуулах эрхтэй
Ахмадууд 10 хоног хөнгөлөлттэй үнээр сувилуулах эрхтэй. Зураг: МҮОНРТ

Ахмад настнуудын амралт сувилалд хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулах хугацааг 10 хоног болгож Засгийн газраас сунгасан.

Өмнөговь аймаг л гэхэд нийгмийн халамж тэтгэвэр тэтгэмжээс гадна зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн үйл ажиллагааг сайжруулж, ахмадын амралт сувиллын газруудаа шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр ханган засвар шинэчлэлийн ажлуудыг хийжээ. Ингэснээр жилд 450-500 ахмадыг хүлээн авах боломжтой болсон байна.

Ахмадын сувилалд чийрэгжүүлэлтийн танхим байгуулж, 14 төрлийн 32 ширхэг тоног төхөөрөмжийг суурилуулснаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд нийгмийн асуудлыг шийджээ.

Дашрамд дурдахад, өнөөдрийн байдлаар Нийгмийн халамжийн ерөнхий газартай гэрээ байгуулсан 39, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн харьяа ахмадын амралт сувилал 16 аймагт үйл ажиллагаа явуулж байна.

Хуваалцах