Ахмадууд чуулж байна
Монголын ахмадуудын холбооны ээлжит бус чуулган өнөөдөр болж байна.
Мэдээллийн алба

Монголын ахмадуудын холбооны ээлжит бус чуулган өнөөдөр болж байна.
Чуулганаар тэтгэвэр тэтгэмж инфляцийн түвшинтэй уялдахуйц хэмжээтэй нэмэгдээгүй, ахмадуудад хүрч байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээ хангалттай бус зэрэг ахмадуудын өмнө тулгарч байгаа олон бэрхшээлтэй асуудлуудыг хэлэлцэж байгаа аж.
Уг чуулганаас гарсан шийдвэрийг нэгтгэн, төр засгийн удирдлагуудад шаардлага хүргүүлэхээ Монголын ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар мэдэгдсэн юм.


















