Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ахмадууд хиймэл шүд хийлгэхэд хүндрэлтэй байна

Ахмадууд хиймэл шүд хийлгэхийн тулд аймаг, дүүргийн эмнэлэг хөдөлмөр, магадлах комиссын хурлаар ордог нь хүндрэл үүсгэж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахмадууд хиймэл шүд хийлгэхэд хүндрэлтэй байна
Ахмадууд хиймэл шүд хийлгэхэд хүндрэлтэй байна. Зураг: МҮОНРТ

Ахмадууд хиймэл шүд хийлгэхийн тулд аймаг, дүүргийн эмнэлэг хөдөлмөр, магадлах комиссын хурлаар ордог нь хүндрэл үүсгэж байна. Нийгмийн халамжийн тухай хуулинд ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн гурван жил тутамд 120 хүртэлх мянган төгрөгийн хөнгөлөлтөөр хиймэл шүд хийлгэх тухай заасан байдаг. Гэвч энэ хөнгөлөлтийг эдлэхийн тулд ахмадууд аймаг, дүүргийн эмнэлэг, хөдөлмөр магадлах комиссын хурлаар орж шүд хийлгэх эсэхээ тодорхойлуулдаг нь хүндрэл дагуулж байгааг тэд хэлж байна.

Хан-Уул дүүргийн 16-р хорооны иргэн, ахмад настан Оюунчимэг ингэж ярилаа.

Mongolian National Radio · Хан-Уул дүүргийн 16-р хорооны иргэн, ахмад настан Оюунчимэг

Энэ асуудал зөвхөн нийслэлээр тогтохгүй, аймаг, сумд, алслагдсан багийн ахмад настанд ч хүндрэл үүсгэж, улмаар хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүйд хүрдэг байна. Тэгвэл энэ асуудалд албаны хүмүүс ямар байр суурьтай байгаа талаар бид Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэргэжилтэн н.Дэлгэрдалайгаас тодруулаа.

Mongolian National Radio · Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэргэжилтэн н.Дэлгэрдалай

Энэ асуудлаар аймаг, дүүргийн халамжийн мэргэжилтнүүдээс гадна, олон ахмадаас гомдол санал иржээ. Гэхдээ журамтай холбоотой бодлогын түвшний асуудлыг салбарын яам тодорхойлдог учраас одоогоор ирсэн саналыг дээш нь уламжилсан, хариу хүлээж байна. Журамд өөрчлөлт оруулах эсэхийг яам шийднэ гэдгийг тэрбээр хэллээ.

Хуваалцах