Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ахмадууд лхагва гараг бүр өглөөний дасгал хийж байна

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ахмадууд ард иргэдийг нийтийн биеийн тамирт уриалж өглөөний дасгалыг долоон сарын турш тасралтгүй хийсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахмадууд лхагва гараг бүр өглөөний дасгал хийж байна
Ахмадууд лхагва гараг бүр өглөөний дасгал хийж байна. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ахмадууд ард иргэдийг нийтийн биеийн тамирт уриалж өглөөний дасгалыг долоон сарын турш тасралтгүй хийсэн байна. "Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн эрүүл мэндэд онцгой анхаарсан үйл ажиллагааг зохион байгуулахаар тусгасны нэг нь энэхүү ахмадын өглөөний дасгал юм байна. Холбогдох байгууллагуудын хамтран хэрэгжүүлсэн ахмадын өглөөний дасгалд 100 гаруй ахмад тогтмол оролцжээ.

Даланзадгад сумын найман багийн ахмадууд лхагва гараг бүрийн өглөө 8-9 цагийн хооронд дасгал хөдөлгөөн, аэробикийн дасгалуудыг хийдэг. Зөвхөн аймгийн төвийн ахмадууд уг дасгал хөдөлгөөнд хамрагдаад зогсохгүй цаашид 14 суманд хэрэгжүүлэхээр долоон сарын турш сургагч багшийг бэлтгэсэн байна. Тэд сумандаа очиж ахмадын өглөөний дасгал хөдөлгөөнийг хөгжүүлэх юм байна.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ

Хуваалцах