Ахмадууд ногоон байгууламжийг нэмэгдүүлжээ
Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа ахмадуудыг БОНХ-ийн сайд С.Оюун хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн алба

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа ахмадуудыг БОНХ-ийн сайд С.Оюун хүлээн авч уулзлаа. Энэ үеэр салбарын сайд бид ахмадууд гээд гэртээ зүгээр суулгүй өөрсдийн боломжоо ашиглан хашаандаа жимсний мод, хүнсний ногоо тариалж, нийслэлийн ногоон байгууламжид хувь нэмрээ оруулж байгаа ахмадуудад талархлаа илэрхийлж, удахгүй болох олон улсын ахмадын өдрийн мэнд дэвшүүллээ. Тэрээр “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд ахмадууд та бүхний туршлага, оролцоо хэрэгтэй. Таримал ойн нөөцийг нэмэгдүүлэх, тарьсан ойгоо өмчлөх, худалдах журам хэрэгжиж эхлээд байна. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд бидний хийж хэрэгжүүлж байгаа ажил тодорхой үр дүнд хүрч байгаа. Гэвч ойжуулалтын ажил бол төр дангаар хийх ажил биш. Та бүхний оролцоо, шинэлэг санал санаачилга хэрэгтэй. Нийгмийн төлөө, нийтийн төлөө хийх ажлын санал санаачилга дэвшүүлбэл бид бодлого шийдвэртээ тусган ажиллах болно” гэлээ.
Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Б.Баасан тэргүүтэй ахмадууд хүлээн авч уулзаж, санал бодлоо солилцсон салбарын сайдад талархаад ногоон ирээдүйн төлөө хамтран ажиллахаа мэдэгдлээ.


















