Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ахмадууд тэтгэврийн зөрүүгээ авч эхэллээ

Нийгмийн даатгалын сангаас 500 хүртэлх тэтгэвэр авдаг ахмадуудын тэтгэврийг 30 мянган төгрөгөөр, харин 500-гаас дээш тэтгэвэр авдаг ахмадуудын тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмэгдүүлж олгохоор болсон.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахмадууд тэтгэврийн зөрүүгээ авч эхэллээ
Ахмадууд тэтгэврийн зөрүүгээ авч эхэллээ. Зураг: МҮОНРТ

Ахмадуудын тэтгэврийн нэмэгдлийг өнөөдрөөс олгож эхэлсэн. Нийгмийн даатгалын сангаас 500 хүртэлх тэтгэвэр авдаг ахмадуудын тэтгэврийг 30 мянган төгрөгөөр, харин 500-гаас дээш тэтгэвэр авдаг ахмадуудын тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмэгдүүлж олгохоор болсон. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс 21700 гаруй тэтгэвэр авагчтай. Эдгээр ахмад банкинд дугаарлах шаардлагагүй. Өмнө нь авдаг байсан шигээ дансаараа авах боломжтойг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга н.Ариунаа хэллээ.

Чингэлтэй дүүргийн тэтгэвэр авдаг нийт 21700 гаруй тэтгэвэр авагчийн 1360 орчим нь 1995 оноос өмнөх хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгосон ахмад байдаг.

Хуваалцах