Ахмадууд цахим орчинд ажиллах сургалтад хамрагдаж эхэллээ
БСШУЯ-ны Насан туршийн боловсролын төв, Монголын ахмадын чөлөөт холбооноос хамтран ахмадуудыг цахим орчинд ажиллах сургалтад хамруулж эхэллээ.
Мэдээллийн алба

БСШУЯ-ны Насан туршийн боловсролын төв, Монголын ахмадын чөлөөт холбооноос хамтран ахмадуудыг цахим орчинд ажиллах сургалтад хамруулж эхэллээ. Сургалтын эхний анги өнөөдөр 21 оюутантайгаар хичээлээ эхлээд байна.
Гар утсаа хэнээс ч хамааралгүй ашиглаж, өөрсдийнхөө хүссэн мэдээллийг интернэтээс төвөггүй олж ашиглах боломж энэхүү сургалтаар бүрдэж байна. Ганц анги хичээллээд зогсохгүй, цаашид гүнзгийрүүлэн суралцах хүсэлтэй ахмадуудыг сургах болон шинээр элсэлт авахаар төлөвлөжээ.
Улсын хэмжээнд 24 бие даасан төв, 336 нэгжээр дамжуулан бүх нийтэд насан туршийн боловсрол олгох үйл ажиллагааг зохион байгуулдаг. Цахим орчинд ажиллах сургалтыг улс орон даяар зохион байгуулах шаардлага байгаа ч сургалтын орчин хангалтгүйгээс ганцхан газар эхлүүлээд байгаа юм.


















