Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ахмадууд явган аялал хийжээ

Олон улсын ахмадын өдрийг угтан Булган аймагт 200 орчим ахмадыг хамруулсан "Эрүүл амьдрал-Идэвхтэй хөдөлгөөн" явган аялал зохион байгуулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахмадууд явган аялал хийжээ
Ахмадууд явган аялал хийжээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын ахмадын өдрийг угтан Булган аймагт 200 орчим ахмадыг хамруулсан "Эрүүл амьдрал-Идэвхтэй хөдөлгөөн" явган аялал зохион байгуулжээ. Тус аяллыг аймгийн төв Цогтхунтайжийн талбайгаас эхлүүлж, Хатанбаатар Магсаржавын дуулгат бунхан, Бурхан багшийн энергийн цэцэрлэгт хүрээлэн хүртэл үргэлжлүүлжээ.

Явган аяллын хүрээнд ахмадуудын нас, биеийн онцлогт тохируулан хуруудах, буухиа, сагсан бөмбөг шидэлтийн тэмцээнийг зохиожээ. Нийлбэр дүнгээр Булган сумын дөрөвдүгээр багийн ахмадууд тэргүүлж, удаах байруудад Булганхангай МСҮТөв, Нэгдүгээр бүрэн дунд сургуулийн баг орсон байна.

Хуваалцах