Ахмадуудад олгодог хөнгөлөлтийн мөнгө шилжүүлэх журмыг хялбаршууллаа
Ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт ахмад настан 10 хоног амрахад нийгмийн халамжийн сангаас 150,000 төгрөг олгож, үлдсэн 100,000 төгрөгийг өөрөө гаргахаар Засгийн газрын 2013 оны 19 дүгээр тогтоолоор зохицуулсан байдаг.
Мэдээллийн алба

Ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт ахмад настан 10 хоног амрахад нийгмийн халамжийн сангаас 150,000 төгрөг олгож, үлдсэн 100,000 төгрөгийг өөрөө гаргахаар Засгийн газрын 2013 оны 19 дүгээр тогтоолоор зохицуулсан байдаг. Энэ журамд заалт нэмж, бүгдэд адил тэгш хүртээмжтэй байх уян хатан зохицуулалт оруулж өөрчиллөө.
Шинэ зохицуулалтаар эрхийн бичгийн үнийг урьдчилан бүрэн төлөх боломжгүй ахмад настан шаардлагатай баримт бичиг, нэхэмжлэлийг сум, хорооны нийгмийн ажилтанд бүрдүүлээд өгчихвөл хөнгөлөлтийг нь тухайн амралт, сувиллын газрын дансанд шилжүүлдэг болж байна.


















