Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Ахмадуудад тэргэнцэр гардуулна

“Ахмадын баяр” өдрийг тохиолдуулан “Ахмад настнаа хүндэлье” арга хэмжээг Нийслэлийн халамж үйлчилгээний газар, “Монголын чөлөөт ахмадын холбоо”, “Монос фарм” хамтран зохион байгуулж, нийслэлд амьдарч буй 100-аас дээш настай есөн өндөр настанд баяр хүргэж гарын бэлэг гардуулсан.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахмадуудад тэргэнцэр гардуулна
Ахмадуудад тэргэнцэр гардуулна. Зураг: МҮОНРТ

“Ахмадын баяр” өдрийг тохиолдуулан “Ахмад настнаа хүндэлье” арга хэмжээг Нийслэлийн халамж үйлчилгээний газар, “Монголын чөлөөт ахмадын холбоо”, “Монос фарм” хамтран зохион байгуулж, нийслэлд амьдарч буй 100-аас дээш настай есөн өндөр настанд баяр хүргэж гарын бэлэг гардуулсан. Тэгвэл өнөөдөр ахмадуудад зориулсан олон үйл ажиллагааг зохион байгуулах юм байна. Тухайлбал, 11:00 цагаас СТӨ-нд нийслэлийн Ахмадын хороо болон холбогдох албаныхан хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулах бол мөн 11:00 цагаас Сэргээн засалтын Үндэсний төвд Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, холбогдох албаны хүмүүс хөгжлийн бэрхшлээлтэй ахмадуудад тэргэнцэр гардуулах юм байна.

Хуваалцах