Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжиж байна
2023 оны байдлаар манай улсад 364.6 мянган ахмад настан амьдарч байгаа нь нийт хүн амын 10.5 хувийг эзэлж байна.
Мэдээллийн алба

2023 оны байдлаар манай улсад 364.6 мянган ахмад настан амьдарч байгаа нь нийт хүн амын 10.5 хувийг эзэлж байна.
Тэдний 70 орчим хувь нь хөдөлмөр эрхлэх чадвартай гэсэн судалгаа гарчээ.
Өнгөрсөн оноос ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг ХНХЯ-аас хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ нь ахмадуудын ажил, хөдөлмөрт оролцох оролцоог нэмэгдүүлж, мэдээллийн сан үүсгэн, тэдний мэдлэг, туршлагыг залуу үеийнхэнд өвлүүлэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх болон хувиараа аж ахуй эрхэлж орлогоо нэмэгдүүлэхэд чиглэжээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар ингэж ярилаа.
Mongolian National Radio · Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжиж байна


















