Ахуйн гал түймрийн ихэнх нь гэр хороололд гарч байна
Нийслэлийн онцгой байдлын газарт өдөрт галын 10 гаруй дуудлага ирдэг. Үүний ихэнх нь гэр хорооллоос байдаг байна. Иргэдийн болгоомжгүй байдлаас үүдэн гал гарч байгааг онцгой байдлын албан хаагчид анхааруулж байна.
Мэдээллийн алба

Гэр хорооллын иргэдэд гал түймрээс урьдчилан сэргийлэх мэдээллийг онцгой байдлын албан хаагчид байнга өгдөг. Өнгөрсөн сард л гэхэд гэр хорооллыг галаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулсан гэж НОБГ-ын мэргэжилтэн Г.Сэдэдсүрэн хэллээ.
Нийслэлийн гэр хорооллоос ирж байгаа галын дуудлагыг 2012, 2013 онтой харьцуулахад 2015 онд 50 орчим хувиар буурчээ. Иргэд галаас урьдчилан сэргийлж чадвал үүнээс ч илүү буулгах боломж байгааг онцгой байдлын албан хаагчид хэлж байлаа.