Ахуйн хэрэглээний хийг буруу ашигласнаас болж гурван хүн гэмтжээ
Нийслэлийн Онцгой байдлын газраас ахуйн хэрэглээний газ хадгалдаг, худалдаалдаг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж байна.
Мэдээллийн алба

Энэ сард ахуйн хэрэглээний хийг буруу ашигласнаас болж гурван хүн гэмтжээ. Нийслэлийн Онцгой байдлын газраас ахуйн хэрэглээний газ хадгалдаг, худалдаалдаг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж байна. Шалгалтаар хийн баллон хадгалах, агуулах болон түгээлтийн цэгүүд стандарын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавин ажиллаж байгаа юм.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Улсын ахлах байцаагч, хошууч н.Мягмаржавын ярианд анхаарлаа хандуулъя.
Mongolian National Radio · Ахуйн хэрэглээний хийг буруу ашигласнаас болж гурван хүн гэмтжээ
Нийслэлийн Онцгой байдлын газраас хийж байгаа энэхүү шалгалт наймдугаар сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.


















