Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ахуйн ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж

Айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахуйн ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж
Ахуйн ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж. Зураг: МҮОНРТ

Айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэрэг хувь хүний санамсар болгоомжгүй байдал зэрэг нь гал түймрийн шалтгаан нөхцөл болж байна. Иймд:

-Галтай зүйл, хог хаягдлыг хогийн суваг, хогийн ил цэгт хаяхгүй байх

-Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх

-Зуух, пийшингийн бүрэн бүтэн байдлыг хангах, утаа мэдрэгчийг салгахгүй байх

-Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх

-Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх

-Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин бөглөхгүй байх

-Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих

-Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байх

-Хаалга, цонхны аюулгүй бүтэн байдлыг хангах

-Цонхонд төмөр тор хийх

-Тагтанд хамгаалалтын бэхэлгээг заавал хийж, бага насны хүүхдийг цонх, тагтаар хэт тонгойж болохгүй, унаж болзошгүй гэдгийг тогтмол хэлж байх

-Ус буцалгагч, халуун индүү, будаа агшаагч, халуун савтай болон данхтай цай, савтай халуун ус болон тос зэргийг хүүхдийн гар, хөлнөөс хол байлгах

-Бетон, том савтай усыг хүүхэд хүрч чадахааргүй таглаатай байлгах

-Эм, ариутгалын бодис, хүүхэд хордож болзошгүй барааг хүүхдийн гар хүрэх газраас хол байлгахыг НОБГ-аас зөвлөж байна.

Хуваалцах