Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр" баталлаа

Хувьд бүрэн шилжсэн энэ салбар зах зээлийн эрэлтийг даган хөгжиж байгаа ч хөдөө орон нутагт төрийн дэмжлэгээр ахуйн үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатай гэж Шинэчлэлийн Засгийн газар үзэн тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр" баталлаа
"Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр" баталлаа. Зураг: МҮОНРТ

Манай улсын аж үйлдвэрийн тулгын чулууг тавилцаж, хүн амын ажил эрхлэлт, өрхийн орлогын эх үүсвэр болж ирсэн ахуйн үйлчилгээний салбар зах зээлийн шилжилтээс хойш ихээхэн цалгардсан. Хувьд бүрэн шилжсэн энэ салбар зах зээлийн эрэлтийг даган хөгжиж байгаа ч хөдөө орон нутагт төрийн дэмжлэгээр ахуйн үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатай гэж Шинэчлэлийн Засгийн газар үзэн тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Өчигдөр баталсан "Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр"-ийн үр дүнд орон нутагт ажлын байр нэмэгдэж, шилжилт хөдөлгөөн саарч, иргэд бүртгэлтэй, баталгаатай, хариуцлагатай албан хөдөлмөр эрхлэх зэрэг олон давуу тал бий болгоно гэж холбогдох албаныхан үзэж байна.

Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Сумдад дэд бүтэц барьж, ахуйн үйлчилгээний цогцолбор төвүүд байгуулах, иргэд таатай амьдрах боломж бүрдүүлэхэд шаардлагатай ахуйн үйлчилгээг ойртуулах” зорилтын хүрээнд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажээ.

Хуваалцах