Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ахыгаа мөнгөнөөс болж цаазалжээ

Хойд Солонгсосын удирдагч Ким Чен Ун нь авга ахынхаа хамт Европын банк болон Швейцарийн банканд 40 орчим тэрбум ам.долларыг эзэмшдэг ажээ. Энэхүү мөнгийг нь авга ах нь хамтран захиран зарцуулдаг байсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахыгаа мөнгөнөөс болж цаазалжээ
Ахыгаа мөнгөнөөс болж цаазалжээ. Зураг: МҮОНРТ

Өнөөгийн Хойд Солонгосын удирдагчийн авга ах чухам юуны улмаас болж цаазлагдсан тухай мэдээлэл шинээр гарч ирсээр байна. Өмнөд Солонгосын тагнуулчдын олж авсан мэдээллээр бол авга ах Чан Сон Тэк нь санхүүгийн ашгаа Ким Чен Ун-тай хуваахдаа байнга зөрчилддөг байсан аж. Үүнд нь эгдүүцсэн Ким Чен Ун ямар ч хамаагүй аргаар ахыгаа зайлуулахыг хүссэн тул үнэнч албад нь ёсоор гүйцэтгэсэн байна.

Хойд Солонгсосын удирдагч Ким Чен Ун нь авга ахынхаа хамт Европын банк болон Швейцарийн банканд 40 орчим тэрбум ам.долларыг эзэмшдэг ажээ. Энэхүү мөнгийг нь авга ах нь хамтран захиран зарцуулдаг байсан байна. Харин ах нь 20 мянган ам.долларыг бусад албан тушаалтны хамт үрсэнд дүү нь ийнхүү уурлаж, ахыгаа цаазлахад хүрчээ хэмээн тагнуулын мэдээнд онцолжээ.

Түлхүүр үг:Хойд солонгос
Хуваалцах