Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Аки башёд сэкивакэ Шодай анх удаа түрүүллээ

Харин өнгөрсөн башёгийн түрүү бөх Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ удаа найман даваатай качикоши хийн өндөрлүүлэв. Мөн бэртэл нь сэдэрсэн тул энэ удаагийн башёг дуусгаж чадаагүй билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аки башёд сэкивакэ Шодай анх удаа түрүүллээ
Аки башёд сэкивакэ Шодай анх удаа түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмо бөхийн Аки башёд сэкивакэ Шодай түрүүллээ. Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж өндөрлөсөн тус башёг их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар гэмтлийн улмаас өнжсөн юм.

Харин өнгөрсөн башёгийн түрүү бөх Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ удаа найман даваатай качикоши хийн өндөрлүүлэв. Мөн бэртэл нь сэдэрсэн тул энэ удаагийн башёг дуусгаж чадаагүй билээ.

Шодай барилдааны дараа “Тобизарүтай анх удаа тааралдан барилдлаа. Миний хувьд үнэхээр хүнд барилдаан болж өнгөрлөө. Өмнө нь байгаагүйгээр энэ удаагийн башёд сандарлаа. Өнгөрсөн нэг болон долоодугаар сарын башёд түрүүлэхэд ойрхон байсан ч бүтэлгүйтээд байсан юм. Тэр л бүтэлгүйтэл энэ удаа намайг түрүүлэхэд туслах шиг боллоо” хэмээжээ.

Шодай ирэх башёгаас эхлэн озэки цолтой зодоглох болно.

Монгол бөхчүүдээс Ичиножо А.Ичинноров, Хошорюү С.Бямбасүрэн нар давж найман даваа, долоон унаа, Тамаваши Б.Мөнх-Оргил таван даваа, арван унаатай башёг өндөрлүүллээ.

Мөн гэмтлийн улмаас үлдсэн барилдаануудаа хийх боломжгүй гэж байсан Кирибаяама Б.Лхагвасүрэн есөн даваа, дөрвөн унаатай Акиг башёг төгсгөлөө. Тэрбээр гэмтлийн улмаас хоёр өдрийн барилдаанд оролцож чадаагүй юм.

Хуваалцах