Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Акуатлон дэлхийн элсний спортын наадмын үндсэн төрөл боллоо

2023, 2025 оны Дэлхийн элсний спортын наадмын үндсэн төрлүүдийг зарлахад есөн спортын 10 төрөл багтжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Акуатлон дэлхийн элсний спортын наадмын үндсэн төрөл боллоо
Акуатлон дэлхийн элсний спортын наадмын үндсэн төрөл боллоо. Зураг: МҮОНРТ

Үндэсний олимпын хороодын холбооноос 2023, 2025 оны Дэлхийн элсний спортын наадмын үндсэн төрлүүдийг зарлахад есөн спортын 10 төрөл багтжээ. Үүний дотор акуатлоны төрөл багтсан бөгөөд акуатлон нь сэлэлт-гүйлт хосолсон, хурд зонхилсон, залуу тамирчид өндөр амжилт үзүүлэх боломжтой төрөл юм.

Мөн дараах 10 спорт дэлхийн элсний спортын наадмын үндсэн төрлөөр сонгогдлоо.

  • Усан спорт – Задгай усны сэлэлт 5 км ба Бич усны бөмбөг

  • Хөлбөмбөг – Бич хөлбөмбөг

  • Гандбол – Бич гандбол

  • Каратэ – Хувийн ката

  • Далбаат завь – Kite Foil

  • Teннис – Бич теннис

  • Tриатлон – Aкуатлон

  • Волейбол – Бич волейбол 4х4

  • Бөх – Элсний бөх

Хуваалцах