Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Аль-Жазира” АНУ дахь кабелийн сувгаа хаана

Катарын хэвлэл мэдээллийн “Аль-Жазира” концерн АНУ дахь кабелийн сувгаа хаахаар шийдвэрлэсэн байна. Энэ оны дөрөвдүгээр сараас дамжуулалтаа зогсооно гэж компанийн мэдэгдэлд дурдсан байна.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Аль-Жазира” АНУ дахь кабелийн сувгаа хаана
“Аль-Жазира” АНУ дахь кабелийн сувгаа хаана. Зураг: МҮОНРТ

Катарын хэвлэл мэдээллийн “Аль-Жазира” концерн АНУ дахь кабелийн сувгаа хаахаар шийдвэрлэсэн байна. Энэ оны дөрөвдүгээр сараас дамжуулалтаа зогсооно гэж компанийн мэдэгдэлд дурдсан байна. Энэ алхмаа “Аль-Жазира” Америкийн телевизийн зах зээлийн тааламжгүй уур амьсгалтай холбон тайлбарлалаа. Тус телевизийн америк хувилбар оршин тогтносон гурван жилийн хугацаанд хангалттай тооны үзэгчтэй болж чадалгүй өнөөдрийг хүрсэн юм байна.

Үүний зэрэгцээ тус компани АНУ дахь үйл ажиллагаагаа бүрэн зогсоох бодолгүй, одооноос тоон үйлчилгээг хөгжүүлэхэд төвлөрүүлэх юм байна. “Аль-Жазира” телевизийн Америк хувилбар 2013 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээгээр тус суваг АНУ-ын 61 сая айл өрх, албан байгууллагад хүрч байсан боловч оргил цагуудад үзэгчдийнх нь тоо 30 мянгаас давах нь ховор байсан байна.

Хуваалцах