Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Аль-Жазира телевиз сувгаа Америкт цацна

Катарын телевиз сувгаа Америкт цацна

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аль-Жазира телевиз сувгаа Америкт цацна
Аль-Жазира телевиз сувгаа Америкт цацна. Зураг: МҮОНРТ

Катарт төвтэй “Аль-Жазира” телевизийн компани АНУ-д өөрийн нэг сувгаа нээхээр болж байна. “Аль-Жазира Америка” нэртэйгээр нээгдэх тус мэдээний шинэ суваг нь CNN, “Fox news”, MSNBC зэрэг томоохон телевизүүдтэй Америкийн мэдээллийн зах зээлд өрсөлдөх төлөвлөгөөтэй байгаа гэжээ. Шинэ телевиз Нью-Йоркт байрлах бөгөөд Вашингтон, Лос-Анжелес, Сан-Франциско, Даллас, Детройт, Чикаго, Денвер, Майами, Сиэтл, Нэшвилл, Шинэ Орлеан гэсэн 11 хотод салбар товчоогоо ажиллуулах юм байна. Шинэ сувгийг нь 50-иад сая хүн тогтмол үзнэ гэж тооцоолж байгаа юм. Америкийн алдартай хэд хэдэн телевизийн сэтгүүлч, тэр дундаа Си-Эн-Эн-ийн хууччуул тус телевизэд ажиллахаар болжээ.

Хуваалцах