Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алаг-Эрдэнэ сумд шинэ цэцэрлэг нээлтээ хийлээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумынхан 75 жилийн дараа шинэ цэцэрлэгтэй болсон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алаг-Эрдэнэ сумд шинэ цэцэрлэг нээлтээ хийлээ
Алаг-Эрдэнэ сумд шинэ цэцэрлэг нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумынхан 75 жилийн дараа шинэ цэцэрлэгтэй болсон байна. Хуучин, шаардлага хангахгүй цэцэрлэгтээ 80 орчим хүүхэд авдаг байсан бол одоо шинэ тохилог цэцэрлэгтээ 130 гаруй хүүхэд авах боломжтой болжээ.

Шинэ цэцэрлэг нэг тэрбум төгрөгөөр баригдсан байна. Зургаан бүлэгт хувааж хүүхдүүдээ авч эхэлжээ. Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт 3-6 цэцэрлэг хөрөнгө оруулалт дутуугаас ашиглалтад орохгүй байгаа тухай бид өмнө нь сурвалжилж байсан бол тэдний нэг нь ийнхүү хүүхдүүдээ авч эхэлсэн байна.

Хуваалцах