Аланис Морисетт "Ablaze" дууныхаа клипэнд гэр бүлийнхнийгээ тоглуулжээ
"Ablaze" дуу Аланис Мориссеттын өнгөрсөн сарын 31-нд нээлтээ хийсэн “Such Pretty Forks in the Road” нэртэй студийн ес дэх цомогт орсон
Мэдээллийн алба

Канадын дуучин Аланис Морисетт "Ablaze" дууны клипээ өчигдөр олон нийтэд цацлаа. Уг клипны зураг авалтыг Канадын дуучин бүсгүй гэртээ хийсэн бөгөөд нөхөр Марио Трэдвэй, том хүү 10 настай Эвер, дөрвөн настай охин Оникс гээд түүний гэр бүлийн гишүүд оролцон тогложээ.
Сонирхуулахад, "Ablaze" дуу Аланис Мориссеттын өнгөрсөн сарын 31-нд нээлтээ хийсэн “Such Pretty Forks in the Road” нэртэй студийн ес дэх цомогт орсон бүтээл юм.
Эх сурвалж: P3 FM 100.9


















