Аланис Морисеттийн удаан хүлээлгэсэн шинэ цомог гарлаа
Уг цомогт нийт 11 дуу багтсан бөгөөд зарим дуу нь энэ онд нээлтээ хийх "Jagged Little Pill" мюзиклд зориулж бичигдсэн аж.
Мэдээллийн алба

Канадын дуучин, ая зохиогч, продюсер, жүжигчин Аланис Морисеттийн студийн ес дэх цомог болох “Such Pretty Forks in the Road” өнгөрсөн сарын 31-нд нээлтээ хийлээ. Дуучин бүсгүйн хувьд энэхүү цомог нь 2012 оноос хойш хийсэн анхны бүрэн хэмжээний цомог юм байна. Уг цомогт нийт 11 дуу багтсан бөгөөд зарим дуу нь энэ онд нээлтээ хийх "Jagged Little Pill" мюзиклд зориулж бичигдсэн аж.
Сонирхуулахад, тэрбээр 1996 оны хоёрдугаар сарын 28-нд 21 насандаа Грэмми шагнал гардуулах ёслолоос тухайн жилийн шилдэг цомог шагналыг хүртэж байсан билээ.
Эх сурвалж: P3 FM 100.9


















