Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105, Цагдаагийн байгууллагын 105, Дотоодын цэргийн 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, ажил, мэргэжилдээ идэвх зүтгэл, үр бүтээл гарган, хамт олноо манлайлан ажилласан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо
Алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105, Цагдаагийн байгууллагын 105, Дотоодын цэргийн 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, ажил, мэргэжилдээ идэвх зүтгэл, үр бүтээл гарган, хамт олноо манлайлан ажилласан алба хаагчдын хөдөлмөрийг төр, засгаас өндрөөр үнэлж, шагнал гардуулах үйл ажиллагаа ёслол төгөлдөр боллоо.

Энэхүү үйл ажиллагаа өнөөдөр /2026.07.08/ Нийслэлийн цагдаагийн удирдах газрын төв талбайд болж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, даргын зөвлөлийн гишүүд оролцов.

Тэмдэглэлт өдрийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнээс Төрийн дээд шагналаар 263, салбарын болон бусад яам, агентлагийн шагналаар 650, Цагдаагийн байгууллагын шагналаар 422 ахмад болон энгийн ажилтан, алба хаагч шагнагдаж, цагдаагийн 963, дотоодын цэргийн 61 алба хаагчид хугацааны болон зэрэг дэв дээгүүр цол олгогдлоо.

Түүнчлэн энэхүү түүхэн ойн баяраар Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Батбаатар, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Н.Лхагвасайхан нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн дээд “Бригадын генерал” цол хүртсэн бахархам үйл явдал тохиож байна.

Хуваалцах