Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алба хаагчид 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа

Гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алба хаагчид 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа
Алба хаагчид 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа. Зураг: МҮОНРТ

Гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна.

Тухайлбал, Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт орших “Хөх нуур”-т мөс цөмөрч живсэн портер-2 загварын ачааны автомашиныг Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн алба хаагчид нуурын 15 метрийн гүнд шумбалт хийж, автомашиныг татан гаргалаа.

Иймд иргэд, тээвэрчид та бүхнийг гол, нуурын мөсөн дээгүүр тээвэр хийхгүй байхыг Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Хуваалцах