Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алба хаагчид 17 иргэний амь насыг авран хамгаалж, 32 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.05.18-2026.05.24) нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 38 суманд аюулт үзэгдэл, ослын 123 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алба хаагчид 17 иргэний амь насыг авран хамгаалж, 32 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Алба хаагчид 17 иргэний амь насыг авран хамгаалж, 32 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.05.18-2026.05.24) нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 38 суманд аюулт үзэгдэл, ослын 123 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 17 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 32 иргэнийг гаргалаа.

Нийт дуудлагын 101 нь обьектын гал түймэр, 2 нь ой, хээрийн түймэр, 2 нь хүчтэй салхи шуурга, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Хуваалцах