Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алба хаагчид 3798 хүний амь нас, 390.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

Он гарсаар улсын хэмжээнд эхний есөн сарын байдлаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын 4154 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алба хаагчид 3798 хүний амь нас, 390.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Алба хаагчид 3798 хүний амь нас, 390.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Зураг: МҮОНРТ

Он гарсаар улсын хэмжээнд эхний есөн сарын байдлаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын 4154 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 3798 хүний амь нас, 390.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 3434 нь гал түймэр, 535 нь бусад /усны осол, зам тээврийн осол, төөрсөн, сураггүй болсон, өндрөөс унах/, 107 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 26 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 52 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах