Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгааллаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.06.22-2026.06.28) нийслэлийн 7 дүүрэг, 20 аймгийн 38 суманд аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгааллаа
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгааллаа. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.06.22-2026.06.28) нийслэлийн 7 дүүрэг, 20 аймгийн 38 суманд аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 84 иргэний амь насыг авран хамгааллаа.

Нийт дуудлагын 65 нь обьектын гал түймэр, 2 нь ой, хээрийн түймэр, нэг нь газар хөдлөлт, нэг нь үер, хоёр нь аянга, хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 31 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Хуваалцах