Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Алба хаагчид Филиппин улсад англи хэлний сургалтад хамрагдаж байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрөгч оны аравдугаар сард Бүгд Найрамдах Филиппин Улсад айлчлах үеэрээ тус улсын ерөнхийлөгч Фердинанд Р.Маркос Жр болон дэд ерөнхийлөгч Сара Дутертетэй хийсэн уулзалтаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг урт болон богино хугацааны англи хэлний сургалт

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алба хаагчид Филиппин улсад англи хэлний сургалтад хамрагдаж байна
Алба хаагчид Филиппин улсад англи хэлний сургалтад хамрагдаж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрөгч оны аравдугаар сард Бүгд Найрамдах Филиппин Улсад айлчлах үеэрээ тус улсын ерөнхийлөгч Фердинанд Р.Маркос Жр болон дэд ерөнхийлөгч Сара Дутертетэй хийсэн уулзалтаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг урт болон богино хугацааны англи хэлний сургалтад хамруулахаар тохиролцсон.

Хэлэлцээриийн дагуу ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Ганболдоор ахлуулсан ОБЕГ, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Үндэсний аврах бригад, 111, 119 дүгээр анги болон НОБГ, Баянхонгор, Дундговь, Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын нийт 25 алба хаагч тус улсад богино хугацааны сургалтад хамрагдаж байна.

Алба хаагчид Манила хот, Үндэсний Их Сургуульд англи хэлний В1 түвшний нийт 45 хоногийн сургалтад хамрагдаж байгаа юм.

Хуваалцах