Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алба хаагчид шуурхай ажиллаж 7 настай хүүхдийг галын аюулаас аварлаа

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд үзлэг шалгалтаар ажиллаж байсан алба хаагчид гэрийн тооно шатаж байхтай таарч шуурхай унтрааж, 7 настай хүүхдийг галын аюулаас аварлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алба хаагчид шуурхай ажиллаж 7 настай хүүхдийг галын аюулаас аварлаа
Алба хаагчид шуурхай ажиллаж 7 настай хүүхдийг галын аюулаас аварлаа. Зураг: МҮОНРТ

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд үзлэг шалгалтаар ажиллаж байсан алба хаагчид гэрийн тооно шатаж байхтай таарч шуурхай унтрааж, 7 настай хүүхдийг галын аюулаас аварлаа. Тодруулбал өнөөдөр /2020.11.06/ 11:30 цагийн үед нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч В.Мөнхдэлгэр, ахлах дэслэгч Х.Маамуу, Таван толгой түлш ХХК-ийн хяналтын ажилтан Т.Алтанцэцэг нар СХД-ийн 9 дүгээр хорооны 2-р хэсгийн айл өрхүүдээр гал түймрийн аюулгүй байдлын үзлэг шалгалтаар ажиллаж байхад нь айлын гэрийн тооно шатаж байсныг унтраасан байна.

Түүнчлэн Гал түймрийг унтраах үеэр тус айлд 7 настай эрэгтэй хүүхэд харгалзах хүнгүй унтаж байсныг сэрээж аюулгүй газарт гаргасан байна. Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй гэрт нь үлдээхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Хуваалцах