Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алба хаагчид спортын хоёр төрлөөр өрсөлдөж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас Онцгой байдлын байгууллагын үндэс суурь болсон Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 98 жилийн ойг тохиолдуулан “Хөл бөмбөг”, “Олс таталт”-ын тэмцээнийг өнөөдөр зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алба хаагчид спортын хоёр төрлөөр өрсөлдөж байна
Алба хаагчид спортын хоёр төрлөөр өрсөлдөж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Онцгой байдлын газраас Онцгой байдлын байгууллагын үндэс суурь болсон Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 98 жилийн ойг тохиолдуулан “Хөл бөмбөг”, “Олс таталт”-ын тэмцээнийг өнөөдөр зохион байгуулж байна.

This image has an empty alt attribute; its file name is t1.jpg

Тэмцээнд НОБГ, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсүүдийн Гал түймэр унтраах, аврах ангиуд, Нийслэлийн Аврах анги 105, Гамшгаас хамгаалах сургалтын төвийн нийт 18 баг эр зориг, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулах юм.

Алба хаагчдын биеийн тамир спорт, бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой тус тэмцээн ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төвийн “Сургалт, биеийн тамирын цогцолбор”-т болж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах