Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Албадан ажил хийлгэж байгаа байдалд хяналт тавьжээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтнуудад тавих хяналт хууль, журамд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэхийг шалгасан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Албадан ажил хийлгэж байгаа байдалд хяналт тавьжээ
Албадан ажил хийлгэж байгаа байдалд хяналт тавьжээ. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтнуудад тавих хяналт хууль, журамд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэхийг шалгасан байна.

Шалгалтын дүнг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх тасаг болон Засаг даргын тамгын газрын холбогдох албан тушаалтан нарыг байлцуулан уулзалт, ярилцлага зохион байгуулжээ. Уулзалт, ярилцлагын үеэр прокурорын газраас "Нийтлэг үйлчилгээний газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын холбогдох албан тушаалтан нарт ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавих ажлыг сайжруулах талаар сургалт зохион байгуулах шаардлагатай гэж зөвлөсөн байна.

Мөн шийдвэр гүйцэтгэгч нь ялтны ял эдлэлтэнд хяналт тавих явцдаа нэг удаа сануулга өгч, давтан зөрчил гаргасан тохиолдолд прокурорт заавал танилцуулж дараагийн арга хэмжээг авч байх зэрэг асуудал шийдвэрлэх талаар санал солицжээ.

Хуваалцах