Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Албан байгууллагуудын халаалтыг 10-р сарын 1-нээс өгч эхлэнэ

Нийслэлийн Засаг даргын А/861 дугаар захирамжийн дагуу орон сууц болон эмнэлэгүүдийн халаалтыг өгч эхлээд байна. Харин нийт аж ахуйн нэгж, байгууллагуудын халаалтын хугацааг ирэх аравдугаар сарын 1-нээс ирэх оны тавдугаар сарын 1-ний хооронд байхаар тогтоосон юм.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Албан байгууллагуудын халаалтыг 10-р сарын 1-нээс өгч эхлэнэ
Албан байгууллагуудын халаалтыг 10-р сарын 1-нээс өгч эхлэнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын А/861 дугаар захирамжийн дагуу орон сууц болон эмнэлэгүүдийн халаалтыг өгч эхлээд байна. Харин нийт аж ахуйн нэгж, байгууллагуудын халаалтын хугацааг ирэх аравдугаар сарын 1-нээс ирэх оны тавдугаар сарын 1-ний хооронд байхаар тогтоосон юм.

Мөн хотын дулаан хангамжийн хэвийн ажиллагааг тогтворжуулах, хадгалах шаардлагаар ирэх аравдугаар сарын 15-наас ирэх оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэлх хугацаанд дулааны шугамд шинээр хэрэглэгч холбох, төв ба салаа шугамаас огтолгоо хийх, аваар, ослын бус шалтгаанаар дулааны шугамын ажиллагааг зогсоохыг хориглолоо.

Түлхүүр үг:Албан байгууллагуудын халаалтыг 10-р сарын 1-нээс өгч эхлэнэ
Хуваалцах