Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Албан хаагчдын чадавхийг НҮБ-ын Хүн амын сантай хамтран сайжруулж байна

Судалгааны дүнд үндэслэсэн “Чадавхийг хѳгжүүлэх стратегийн бодлого, тѳлѳвлѳлт”-ийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхэд оршиж байна.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Албан хаагчдын чадавхийг НҮБ-ын Хүн амын сантай хамтран сайжруулж байна
Албан хаагчдын чадавхийг НҮБ-ын Хүн амын сантай хамтран сайжруулж байна. Зураг: МҮОНРТ

Хүн амын хѳгжил, нийгмийн хамгааллын яам төрийн газрын бодлого хѳтѳлбѳрийг хэрэгжүүлэхэд иргэдийнхээ эрх ашгийг дээдлэн, тэдэнд чиглэсэн үйлчилгээг чадварлаг, мэргэшсэн албан хаагчдаар дамжуулан түргэн шуурхай хүргэхийг зорьж ажилладаг. Тус яам энэхүү зорилтыг хангахад, дэмжлэг авах зорилгоор НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийн газарт хүсэлт гаргасны дагуу Хүний нөөц, хүн ам зүйн чиглэлээр мэргэшсэн зѳвлѳх ноён Брайн Глийсон энэ сарын 15-19 өдрүүдэд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллаж байна. Хүний нөөцийг чадавхжуулах зөвлөх үйлчилгээний зорилго нь хэрэгжсэнээр албан хаагдчын чадавхийг дээшлүүлэхэд шаардлагатай ур чадварт суурилсан судалгааг явуулжээ. Судалгааны дүнд үндэслэсэн “Чадавхийг хѳгжүүлэх стратегийн бодлого, тѳлѳвлѳлт”-ийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхэд оршиж байна.

Хуваалцах