Албан хаагчдын орон сууцны ажлыг эхлүүлэх ёслол боллоо
Орон сууцны цогцолбор тус бүр нь 60 айлын дөрвөн ширхэг барилга байх бөгөөд авто машины гарааш, зогсоол, худалдааны төв, хүүхдийн цэцэрлэг, банк бүхий иж бүрэн барилга байгууламж юм.
Мэдээллийн алба

Хаврын илүү дунд сарын билигт сайн өдөр буюу өнөөдөр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан хаагчдын орон сууцны ажлыг эхлүүлэх ёслол боллоо.
Ёслолыг нээж газрын дарга Б.Пүрэвдорж “Байгууллагын зүгээс албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа дэнж буюу төв байрны дэргэд ажилтнуудын орон сууц барих ажлыг эхлүүлээд байна. Манайх үйл ажиллагаа явуулж эхэлсэн он цаг, боловсон хүчний хувьд харьцангуй залуу байгууллага. Цаашид байгууллагын зүгээс албан хаагчдынхаа нийгмийн асуудалд ихээхэн анхаарч ажиллана” гэлээ.
Орон сууцны цогцолбор тус бүр нь 60 айлын дөрвөн ширхэг барилга байх бөгөөд авто машины гарааш, зогсоол, худалдааны төв, хүүхдийн цэцэрлэг, банк бүхий иж бүрэн барилга байгууламж юм.
Цогцолборын эхний ээлж буюу 120 айлын орон сууцыг 2014 оны IV улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.


















