Албан татвар, төлбөрөө төлөөгүй 35 тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураажээ
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн 2019 оны 06 дугаар сарын 05 өдрийн Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар,
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн 2019 оны 06 дугаар сарын 05 өдрийн Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураалтын хяналтын үзлэг, шалгалтын удирдамжийн дагуу Баянзүрх дүүргийн татварын хэлтэс нь Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллаж албан татвар, төлбөрөө төлөөгүй 35 тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж, 2,200,000.00 мянган төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.


















